m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 13:24
55
Ashley Madison сайтын үйлчлүүлэгчид амиа хорлож байна

Ashley Madison хэмээх танилцах сайтыг эзэмшигч Канадын Avid Life Media компани хакерын нэгэн бүлэглэлийг илчлэх үнэтэй мэдээллийн төлөө хагас сая долларын шагнал зарлаад байна. Компанийн эрэн сурвалжилж байгаа хакерын бүлэглэл тус сайтын үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг хулгайлж илчлэхээр заналхийлээд байгаа юм. Хакерын бүлэглэл гэр бүлдээ үнэнч биш хосуудын зочилдог танилцах сайтын нийт 40 сая үйлчлүүлэгчийн 36 саяынх нь хувийн мэдээллийг хулгайлж, энэ компанийн эзэмшдэг бүх танилцах сайтыг хаахыг шаардаж байгаа юм.

 Нууц мэдээлэл нь ил болсны уршигаар тэдгээр хүмүүсийн хоёр нь амиа хорлосон

Хакеруудын шаардлагыг биелүүлэхгүй бол олон сая хэрэглэгчдээ илчлүүлэх аюул энэ компанид тулгараад байна. Хэдийгээр энэ үнэмшилгүй, тоглоом мэт олон нийтэд харагдаж байсан ч хакерууд сүрдүүлгээ нотлох зорилгоор танилцах сайтын зарим хэрэглэгчдийн хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн байна. Нууц мэдээлэл нь ил болсны уршигаар тэдгээр хүмүүсийн хоёр нь амиа хорлосон явдал хакеруудын сүрдүүлэг, заналхийлэл бодит гэдгийг нотлож чадсан.

Үүнээс гадна сонирхсон хүний тань тухай мэдээлэл бүхий файлыг устгах үйлчилгээг бага хэмжээний төлбөрөөр гүйцэтгэхийг санал болгосон олон нийтийн сүлжээний луйвар ихээр гарах болсон байна. Энэ байдлаас үүдэн цагдаа нар гэмт хэрэгтнүүд Цагаан ордон гэх мэт албан байгууллагын электрон шууданг ашиглан танилцах сайтад бүртгүүлсэн АНУ-ын засаг захиргаа, цэргийн байгууллага, тэр дундаа засгийн газарт ажилладаг олон тооны өндөр албан тушаалтнуудыг сүрдүүлж эхлэх магадлалтай байгаагаас ихээхэн болгоомжилж байна.