m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.25 13:31
92
Украин улс тусгаар тогтнолын баяраа тэмдэглэв

 

Украин улс  Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагааны гол арга хэмжээ нь тусгаар тогтнолын марш жагсаал байсан. Цэргийн их дээд сургуулийн сонсогчид болон цэргийн албан хаагчид оролцсон  2500 хүний бие бүрэлдэхүүнтэй том хэмжээний жагсаалыг Крещатик талбайд зохион байгуулжээ.

2500 хүний бие бүрэлдэхүүнтэй том хэмжээний жагсаалыг Крещатик талбайд зохион байгуулжээ.

“Бид өөрсдийн газар нутаг дээр байна, түүнийгээ хамгаалах болно. Цэрэг армийнхан төдийгүй Украины бүх ард иргэдийн хувьд энэ бол бэлэгдлийн баяр гэж бодож байна. Бид 1991 онд тусгаар тогтнолоо олж авсан. Эцсийн байдлаар бид удахгүй дахин ялалт байгуулахад бас нэгэн баяртай болно гэж бодож байна. Тэр үед Тусгаар тогтнолын эсвэл Ялалтын бас нэг баяртай болох байх” гэж тус баярт оролцож байгаа, цэргийн ажиллагааны оролцогч, Киевийн иргэн ярьж байна.

“Өмнө нь хэзээ ч бид ийм эх оронч сэтгэлтэй байгаагүй. Ийм үсний зүүлт ч зүүдэггүй, амраад л өнгөрдөг байлаа. Харин одоо энэ жинхэнэ баяр болж байна. Жилийн хамгийн чухал баярт тооцогдож байна” гэж иргэд хэлэв. Украины тусгаар тогтнолын өдөрт зориулсан олон нийтийн арга хэмжээ Донбасст ч мөн болсон ч тэд арай өөр туган дор баярлажээ.

Х.Уянга