m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 00:19
68
С.Ням-Очир тэргүүтэй дөрвөн бөх өнөөдөр барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн барилдаан болно. Эрэгтэйчүүдийн жинд С.Ням-Очир, Г.Одбаяр эмэгтэйчүүдийн жинд Д.Сумъяа, А.Батзул нар Дэлхийн аваргын татамид гарч зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир эхний барилдаанаа Мозамбикийн П.Эдисонтой, Г.Одбаяр ОХУ-ын М.Могушковтой хийх юм.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа "D" хэсгийг тэргүүлсэн бол залуу бөх А.Батзул "А" хэсэгт багтжээ. А.Батзулын хувьд Филиппиний Ф.Ренатай эхний барилдаанаа хийнэ.

Урьдчилсан барилдаан Улаанбаатарын цагаар 14.00 цагаас эхлэх бөгөөд тэмцээнийг ETV телевиз шууд дамжуулан үзүүлж байна.