m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 00:21
50
Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх сарын   15-18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв  ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Улаанбаатар хот дахь Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурав.  

Энэхүү гэрээнд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал зохион байгуулагч талын тусгай шаардлагын дагуу болзол, нөхцөлийг тусгасан болно.

Хурал зохион байгуулагчийг төлөөлж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний дарга Н.Ширэндэв, Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК-ийг Маркетингийн захирал Сү Юүүн төлөөлж гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.