m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 00:25
210
Дорноговьт Чөлөөлөх дайны ялалтын баярыг тэмдэглэлээ

Дорноговь аймгийн Сайншанд хотод  1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон МАХЦ-ийн дивизүүдийн тугийг залж, тус аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд цэргийн ёслолын жагсаал алхлаа.

Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шүхрийн буулт, гардан тулааны үзүүлэх тоглолт, ЗХЖШ-ын дэргэдэх Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт болж, "Бид ялав" үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, ЦДБЭЧ-ийн уран бүтээлчдын хүндэтгэлийн тоглолт болжээ.

Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, ахмад дайчид, орон нутаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцсон юм.