m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 00:34
245
Сошиалаар сонин юу байна

"Сошиалаар сонин юу байна" буландаа тухайн өдөрт хамгийн олон лайк, шейр, авсан мэдээллүүдийг оруулдаг билээ. Өчигдөр фейсбүүкийн хамгийн олон лайктай зургаар дуучин Д.Болдын постолсон зураг тодорсон байна.

Таеквондогийн хоёр даxь удаагийн бага насны Дэлxийн Аварга шалгаруулаx тэмцээн БНСУ-д энэ сарын 23-26-ны өдрүүдэд амжилттай зоxион байгуулагдаж, Монгол Улсаа төлөөлөн оролцож  буй Б.Намуунаа эх орондоо анхны хүрэл медаль авчирсан байна. Б.Намуунаа охинд "Ирээдүйн Олимпийн аваргадаа цаашдын тэмцээн уралдаануудад нь амжилт хүсье" гэсэн пост маш олон лайк комментийг дагуулжээ.

Түүнчлэн спортын өндөр амжилт гаргасан тамирчдадаа баяр хүргэсэн пост ар араасаа цуварсаар. 

"ОУХМ Бундмаа Солонгосын тамирчинг цэвэр яллаа. БАЯР ХҮРГЭЕ"

Харин Номин талст хамтлагийн дуучин Д.Батсүхийн "Цаг хугацаа бүхнээс хүчтэй" хэмээн гарчиг өгсөн энэхүү сургааль үг бүхий пост мөн л нэлээд олон тараагджээ.

Мөн Дуучин С.Жавхлангийн гэргий Г.Эрдэнэчимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд тэрбээр "Өнөөдөр ижий минь намайг төрүүлсэн өдөр. Ижий аав хоёрыгоо сэтгэлдээ хүртэл баярлуулвал тэр л их баяр" хэмээн өөрийн нүүр хуудсандаа бичсэн нь нэлээдгүй олон хүний баяр хүргэсэн комменттой пост болж чадлаа.

Сэтгэл зүйч Г.Наранбаатар фейсбүүкийн идэвхитэй хэрэглэгч бөгөөд түүний постууд ихэвчлэн үнэт зөвөлгөө, сэтгэл зассан сургааль үгстэй байдаг учраас сошиал ертөнцөөр нэлээд их тархалттай байдаг билээ.

Өдөр бүр уучлалтаар зүрх сэтгэлээ цэвэрлэ. 
Өдөр бүр өөрийгөө атаархлаар хооллохоос зайлсхий. 
Өдөр бүр өөртөө болон бусдад хайр гэдэг хамгийн сайхан үнэртээ усыг цацаж, нүүрэндээ төгс гэрэл гэгээ болох инээмсэглэлийг бий болгоорой.

Сошиалын хамгийн содон зургууд