m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 00:44
41
Увсад гарсан хоёр түймрийг цурамд оруулжээ

Увс аймгийн Хяргас, Цагаанхайрхан суманд гарсан түймрийг цурамд оруулжээ. Хяргас сумын Баянхайрхан багийн “Хүнхээ” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 21-нд ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгийн 140 иргэн, нийт 150 хүн ажиллаж цурманд оруулжээ.

Мөн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан чулуут” гэдэг газар энэ сарын 23-нд түймэр гарч  орон нутгийн 40 иргэн ажиллаж түймрийг цурамд оруулсан байна.