m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 00:54
56
Шороонд дарагдаж хоёр хүн нас баржээ

Дулааны улирлын үед зам барилга, газар шорооны ажил эрчимттэй явагддаг. Үүний улмаас иргэд шороонд дарагдаж амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг билээ. Өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт газар шорооны ажил хийж байсан 30 настай Э шороонд дарагдаж амь насаа алджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутагт газар шорооны ажил хийж байсан 24 настй Д дарагдаж нас барсан байсныг гаргаж цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн байна.