m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 00:56
125
"Ocean Grey" нээлтийн шоу болно

Монголын хөгжмийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан "Ocean grey" продакшн байгуулагдаад гурав дахь жилээ болж байгаа билээ. Тус продакшн цоо шинэ, мэргэжлийн дуу бичлэгийн шинэлэг өнгө төрхтэйгээр та бүхэнтэй уулзаж байгаа бөгөөд энэ хүрээндээ монголын рок, попын ертөнцийхнийг нэгэн дор хуруулсан "Ocean Grey" нээлтийн шоу өнөөдөр “Crocus event hall”-д болно. 

Тус шоунд: Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа, дуучин С.Сэрчмаа, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, дуучин Э.Болор-Уянга, Ч.Цэлмүүн, А.Хишигдалай, реппер Цэцэ болон “Камертон”, “Киви”, “Honey moon” зэрэг Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээлчид оролцох юм. Нэг ёсондоо “Ocean Grey” продакшны нээлтийн ажиллагаа энэ намрын анхны томоохон шоу тоглолт болох нь ээ.