m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 01:08
89
Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа 11 байршилд байна

Хичээлийн шинэ жилийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэхүү худалдааг 2015 оны наймдугаар сарын 17-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг  хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 11 байршлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан. Худалдааны үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл хяналт тавих юм. 

Өргөтгөсөн худалдааг Баянзүрх дүүрэгт Бөхийн өргөөний ар талын талбай, Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төвийн гаднах талбай, Махатма  Гандигийн гудамж, Хоум плаза супермаркетын гаднах талбай, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагарав үйлчилгээний төвийн урд талын талбай, Сүхбаатар дүүрэгт Улсын драмын эрдмийн театрын хойд талын талбай, Цэрэндоржийн гудамж, Баянгол дүүрэг Сайхан төвийн гаднах талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Багахангай дүүрэгт Төв талбайд, Багануур дүүрэгт  Нацагдоржийн талбай, Налайх дүүрэгт Соёл урлагийн ордны өмнөх талбайд тус тус зохион байгуулж байна.