m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 01:37
78
Чимх инээд

 

Өндөрт гарсан онгоц хурдалж байтал нисгэгч нь инээдээ барьж чадахгүй инээгээд л байж үйлчлэгч:

-Та чинь юу болов оо? гэтэл

-Намайг оргосоныг мэдчихээд манай галзуугийн эмнэлэгийнхэн ёстой бужигналдаж байгаа даа.

Хэрэлдэж хоносоны эхнэр нь хуудас цаасан дээр зургаан оронтой тоо бичээд нөхөртөө өгөв. Нөхөр нь:

-Энэ чинь одоо юун тоо вэ?

-Чи шөнө намайг янхан гэсэн. Тэгэхээр энэ олон жил чамд эдлүүлсэнийхээ хөлсөө нэхэж байна.

Хүргэн ажлаасаа ирээд зурагт үзээд сууж байтал хадам ээж нь шүүр бариад орж ирэв.

-Ээж та хог шүүрдэх гэж байна уу, эсвэл шүүрээ унаад нэг тийшээ нисэх гэж байгаа юм уу гэж асуужээ.