m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 01:45
66
УБТЗ ОУ-ын билетийн кассын байраа хүүхдийн цэцэрлэг болгоно

УБТЗ олон улсын билетийн кассын байраа хүүхдийн цэцэрлэг болгон өөрчилж тохижуулж байгаатай УИХ-ын гишүүн С.Одончимэг очиж танилцлаа.

Шинээр ашиглалтанд орж байгаа энэхүү цэцэрлэг нь 300 гаруй хүүхэд хүлээж авах боломжтой юм байна. УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар босож буй шинэхэн цэцэрлэг ирэх есдүгээр сарын эхээр бүрэн ашиглалтанд орж. хүүхэд багачуудаа бүртгэж авах юм байна. Мөн цэцэрлэгийн гадна тохижилтыг Баянгол дүүрэг хариуцахаар болжээ. Ийнхүү Банягол дүүрэгт дахин нэг цэцэрлэг шинээр нэмэгдлээ.