m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 02:52
56
Согтуугаар замын хөдөлгөөнд оролцож бэртжээ

Энэ сарын 25-ны өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр   361 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  262 дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Баянгол дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварт Т.Ландкрузер маркийн авто машины жолооч Г нь согтууруулах унданы зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Х.Сонота маркийн авто машинтай мөргөлдөж 27 настай эрэгтэй Д гэмтжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө нэгдүгээр хорооллын  урд замд Т.Probox  маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 24 настай эмэгтэй Д мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байжээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумаас хойш 383 -р шонгийн  орчимд Т.Приус маркийн О жолоочтой авто машин онхолдож зорчигч 79 настай эмэгтэй Д нас барж нэг хүн гэмтсэн байна .