m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 03:57
83
Импортын бүтээгдэхүүнийг бүрэн халж чаджээ

 

Товгор хээтэй 3D арьсан хавтан нь өмнө нь Солонгос, Хятад зэрэг улсаас импортоор орж ирдэг байсан бол “Эйч Эм” компани эх орондоо үүнийг хийснээр гадагшаа урсах мөнгийг бүрэн зогсоож чаджээ.

Гадны бүтээгдэхүүнийг бодвол илүү чанартай, дээрээс нь үнийн тал дээр хямд төсөр хэмээн үндэсний хэрэглэгчид ам сайтай байгаа бөгөөд үүний хажуугаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бас нэгэн бодлого явагдаж байгаа юм. Тус компани өдөртөө 30 м.кв арьсан хавтан үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай ажиллаж байна.  

Д.Тэмүүлэн