m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 04:01
53
Хувийн цэцэрлэгүүд 36 тэрбум төгрөгийн сайн үйлс хийнэ

БСШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Монголын Сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн холбоо хамтран ЕБС-иудын багш нарын хүүхдүүдийг хувийн хэвшлийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах тухай санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 300 гаруй цэцэрлэгт ЕБС-иудын багш нарын 3000 гаруй хүүхдийг хамруулахын тулд шинээр анги нээх юм байна. Эдгээр хүүхдүүдийг хамруулах 100 хүүхдийн 30 цэцэрлэг баривал ойролцоогоор 30 тэрбум төгрөг шаардагдана гэсэн тооцоо гарчээ.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр "3000 хүүхдийг нэг жил төлбөр аваад сургавал зургаан тэрбум төгрөг болно. Харин эдгээр хүүхдүүдийг хамруулах 30 цэцэрлэг баривал 30 тэрбум төгрөг болно. Тэгэхээр хувийн цэцэрлэгүүд 36 тэрбум төгрөгийн сайн үйлс хийж байна" гэлээ.

 хувийн цэцэрлэгүүд 36 тэрбум төгрөгийн сайн үйлс хийж байна

Монголын Сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн холбооны тэргүүн Ц.Мөнхболд "хувийн цэцэрлэгүүд мэдээллээ Нийслэлийн боловсролын газарт өгч, тэндээс дүүргийн хэлтсүүдтэй хамтраад аль сургуулийн багш нарын хүүхдийг хаана хамруулах эталаар яамтай хамтарч шийднэ. Үүнд цэцэрлэгийн оролцоо байхгүй" гэж мэдэгдлээ.