m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 04:18
68
УИХ-ын гишүүн С.Одонтуяа сургууль, цэцэрлэгийн тоог нэмэхэд анхаарна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын удирдлагууд хамтран шинээр ашиглалтанд орж байгаа цэцэрлэгүүдийн барилгын ажилтай танилцлаа. Үүний үр дүнд шинээр ашиглалтанд орж байгаа цэцэрлэгүүдэд тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдэх боломжуудын тухай ярилцаж, зарим асуудлыг шийдлээ. 

2012 оноос хойш улсын хэмжээнд нийтдээ 103 цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон байна. Баянгол дүүргийн хэмжээнд нийт долоон цэцэрлэг шинээр ашиглалтанд орсон бол ойрын үед зургаан цэцэрлэг болон цэцэрлэгийн өргөтгөлийг барих шийдвэр гарчээ. 2015, 2016 онд нэлээд хэдэн цэцэрлэг ашиглалтанд орно. УИХ-ын гишүүн С.Одонтуяа дахин шинээр цэцэрлэг баригдах газар, газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрын мөнгийг хурдан шийдэх асуудлыг өөрөө хариуцаж, сургууль цэцэрлэгийн тоог нэмэхэд анхаарах болно хэмээн мэдэгдлээ.