m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 04:42
286
Хичээл эхлэхэд хүүхдүүд дэвтэр, номгүй байх вий

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Оюутан, сурагчид хичээлийн бэлтгэлээ аль хэдийн базааж эхэлжээ.  Нийслэлийн томоохон худалдааны төвүүд болон бусад газруудад хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа нээгдсэн ч борлуулалт муу байгаа талаар худалдаачид онцлон хэлж байлаа. Өөрөөр хэлбэл иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан талаар учирлав. Хичээлийн шинэ жил эхэлж, мөнгөн хонх жингэнэхэд хүүхдүүд дэвтэр, номгүй байх вий гэсэн бодол сэтгүүлч надад төрлөө. Учир нь хичээлийн хэрэгсэл борлуулж буй иргэд өдөртөө ганц нэгхэн бал, үсэг, дэвтэр борлуулсан болоод удаж буй гэнэ. Үнэндээ худалдан авах чадвар энэ жил муу байгаагүй гэж хэлэх хүн хаа саагүй байх юм.

Энэ жил борлуулалт муу байгаа талаар худалдаачид онцлон хэлж байлаа

Нөхцөл байдалтай уялдуулан худалдаачид барааныхаа үнийг огцом бууруулсан аж.  Тэд ”Энэ жил бид хичээлийн хэрэгслэлийнхээ үнийг буруулсан. Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хүрэхгүй хоног үлдсэн ч иргэдийн худалдан авах чадвар муудсан. Өмнөх жилүүдэд бид хоол ч идэх завгүй ажиллаж, ачаалал ихтэй байдаг байсан бол энэ жил зүгээр сууж байна. Аргагүй эрхэнд барааныхаа үнийг хямдруулж өгч байгаа ” хэмээлээ.

Хичээлийн шинэ жил эхлэхэд долоо хүрэхгүй хоног үлдсэн ч иргэдийн худалдан авах чадвар муудсан

Ийн Улсын их дэлгүүрийн өмнөх талбайн өргөтгөсөн худалдааны хичээлийн хэрэгслэлийн тасгийн худалдагчтай 20 минут орчим  ярилцахад нэг ч худалдан авагч ирээгүй нь түүний ярьсныг гэрчилж байв.  Энэ үеэр түүнээс хичээлийн хэрэгслэлийн үнийг тодруулснаа хүргэе.  

 

- Хичээлийн цүнх- 35-45 мянган төгрөг

- Дэвтэр-160-3000 төгрөг

- Үзэг-300-4500 төгрөг

- Цавуу-500-1500 төгрөг

- Будгийн харандаа-1200-4000 төгрөг

- Балын харандаа-300-500 төгрөг

- Шугам-500-1500 төгрөг

- Баримлын шавар-2500-5000 төгрөг

- Зургийн дэвтэр-500-1500 төгрөгийн хооронд тус тус худалдаалж байна.

Харин сурагчийн дүрэмт хувцасны үнийг Засгийн газраас тогтоож өгсөн бөгөөд оёдлын үйлдвэрүүд тогтоож өгсөн үнийн дагуу худалдаалж байв.

Тодруулбал, “Шилмэл загвар” компанид үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасны үнийг танилцуулъя.

- Бага ангийн охидын дурэмт хувцас- 44000-60000 төгрөг

- Бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас-63000-82000 төгрөг

- Дунд ангийн охидын дүрэмт хувцас-76000-97000 төгрөг

- Дунд ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас-79000-100000 төгрөг

- Ахлах ангийн охидын дүрэмт хувцас-99000-122000 төгрөг

- Ахлах ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас-109000-132000 төгрөгөөр ту тус худалдаалж байна.