m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 05:33
96
“Ромашка” цогцолбор сургууль нийгэмд өрсөлдөх чадвартай сурагчдыг бэлтгэнэ

“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ”төслийн хүрээнд Нийслэлийн баялаг бүтээгчдээ алдаршуулж буй. Энэ удаа Сонгинохайрхан дүүргийн оюуны баялаг бүтээгч “Ромашка” цогцолбор сургуулийг танилцуулж байна.

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус цогцолбор сургууль нь 1999 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд сургуулийн өмнөх насны болон бүрэн дунд боловсролыг дээд хэмжээнд зөв зохистой олгож, өнөөгийн нийгмийн шаардлагыг хангахуйц, дэлхийн аль ч улс орны их дээд сургуульд суралцах чадвартай сурагчид бэлтгэн гаргахаар зорьж байна.“Ромашка” цогцолбор сургуулийн хамт олон хүүхдэд бүрэн дунд боловсрол олгохоос гадна амьдрах ухаанд суралцуулах, амжилтад хүрэх арга зам болон зорилгоо тодорхойлон, түүнд хүрэх чадварыг эзэмшүүлж буй.

Тус сургууль нь шинэ хичээлийн жилдээ 1-11 дүгээр ангид гадаад хэл, уран нугаралт, бүжиг,шатар,хөгжим болон өдөр өнжүүлэх бүлэгтээ элсэлт авч байна.