m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 06:06
44
Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулна

Монголд анх удаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах" үзэсгэлэн худалдааг энэ сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд зохиогдох бөгөөд 21 аймаг, нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой юм.

Үзэсгэлэн худалдаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй аж ахуй нэгж оролцох бөгөөд тэргүүн байранд шалгарсан нэг аж ахуй нэгжид Гран при шагнал олгож, 27 шилдэг нэрийн бүтээгдэхүүнийг тодруулна. Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах аж.