m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 07:20
63
“Монгол үндэсний сонгодог өв” наадам Дорноговь аймагт нээлтээ хийлээ

Монгол орон даяар бүх үндэстэн, ястнуудын уламжлалт соёлын үнэт их өвийг хадгалах, хамгаалах, олон нийтэд түгээн сурталчлах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Монгол үндэсний сонгодог өв” уралдаант наадам Дорноговь аймгаас нээлтээ хийснээр эхэллээ.

Тоглолтонд “Жонон”, “Хөсөгтөн”,”Домог”, “Их Монгол”, “Язгуур”, ардын урлагийн хамтлагууд, уртын дуучид, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын бүжигчид, “Саран хөхөө” театрын уран бүтээлчид оролцсон ардын  урлагийн тоглолт Хамарын хийдэд боллоо.

Наадмыг зохион байгуулагчдын зүгээс Монголын анхны театр үүсгэн байгуулагдсан Догшин ноён хутагтын өлгий нутаг их энергийн төвөөс наадмынхаа нээлтийг хийн эхэлсэндээ билэгшээж тус уралдаант наадмаас олон олон ардын авьяастан төрөн гарна хэмээн үзэж байна.