m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 07:26
110
Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн замын ажил эхэлнэ

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал аймгийн гадна болон төв доторх замын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллээ.

Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км автозамын барилгын ажлыг “Насны зам ”ХХК гүйцэтгэхээр болж 2015 оны наймдугаар сарын 15-нд Засгийн газар болон холбогдох яамдуудтай гэрээ байгуулсан байна. Харин тусгайлан гүйцэтгэгчээр Хятадын “Чайна Жиангу Жинада” констракшин компани 55 км замыг, “”Тэнгэр уул” ХХК  Уластайгаас эхлэн 12 км замыг гүйцэтгэхээр боллоо. Компаниуд замын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлж,   ирэх жил буюу 2016 онд хүлээлгэн өгөх юм. Мөн аймгийн төвийн зарим шороон замуудыг хусаж тэгшлэх,  автобусны буудлыг сэргээн засварлах ажлууд хийгдэх гэж байна.