m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 07:26
35
С.Ням-Очир өрсөлдөгчөө цэвэр яллаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд зодоглож буй С.Ням-Очир гуравдугаар тойрогт Тажикистаны Кароматулло Хакимовтой барилдлаа. Манай тамирчин анхнаасаа илүү байж өрсөлдөгчөө цэвэр ялснаар шигшээ наймын төлөө барилдах эрхтэй болж байна.

С.Ням-Очир нь олимпийн хүрэл, World Masters-ийн алт, Их дуулгын алт, мөнгө, хүрэл, гран пригийн 3 алт, 3 мөнгө, хүрэл, дэлхийн цомын хошой алт, 3 хүрэл медальтай хашир туршлагатай жүдоч гэдгийг та бүхэн мэдэх билээ.