m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 07:31
143
200 гаруй сая төгрөгний үнэтэй авто машинтай боллоо

Орхон аймгийн онцгой байдлын газарт орон нутгийн хөрөнгө оруулалтаар авсан 200 гаруй сая төгрөгний үнэтэй ус туулах болон ус, хөөс шүрших өндөр хүчин чадалтай авто машиныг аймгийн удирдлагууд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатарт хүлээлгэн өглөө. Урал-4320 маркийн автомашин нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн, энэ оны шинэ загвар юм. Тус автомашин нь дизель хөдөлгүүртэй, механик, 6-7 хүний суудалтай, 5000 литр ус, 360 литр хөөс агуулах багтаамжтай юм байна. Мөн 7,4 метрийн гүнээс 40 минутын хугацаанд ус соруулан дүүргэнэ. Ус шүршигч хошуу нь 20 л/сек хүчин чадалтай бөгөөд 60 метр хүртэлх зайд усыг шулуун болон цацраг байдлаар шүршинэ. Мөн тус машин нь гурван тэнхлэгтэй цуваа дугуйтай нь шавар ус туулахад давуу талтай юм байна. Аймгийн ОБГ-ын техник хэрэгсэлийн 80 орчим хувь нь шинэчлэгдээд байна. Энэ он гарсаар 1,6 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэлтийг хийжээ. Монгол улсын хэмжээнд  ховор байдаг машин техник ч бий. Энэ нь өнөөдөр ийнхүү нэгээр нэмэгдлээ.