m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 07:41
76
Шинээр 12 дурсгалт газар бүртгэлээ

БСШУ-ны дэд сайдын “Түүх Соёлын Үл Хөдлөх Дурсгал”-ын үзлэг тооллого хийх удирдамжийн дагуу Хэнтий аймгийн засаг даргын 2015 оны тавдугаар сарын 06-ны өдрийн А/194 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдан төлөвлөгөөний дагуу Аргалант,  Угтаалцайдам, Борнуур, Жаргалант, Сүмбэр суманд 2015 оны наймдугаар сар 19-ний өдрөөс зургаа хоног ажиллалаа. Тооллого 17 хүний бүрэлдэхүүнтэй сумын төвөөс гарч маршрутын дагуу тойрон таван суманд нийт 891 км явж, дурсгалт газрын 246 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 12 дурсгалт газар бүртгэлээ.

Одоогоор  Алтанбулаг, Баянчандмань, Мөнгөнморьт, Баяндэлгэр, Эрдэнэ, Архуст, Баянжаргалан, Баян, Баянцагаан, Баян-Өнжүүл, Сэргэлэн, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөр-Ширээт, Лүн, Аргалант, Баянцогт, Угтаалцайдам, Жаргалант, Сүмбэр  зэрэг 21 сумын 342 дурсгалт газрын 3823 орчим дурсгалыг бүртгэн үүнээс шинээр 119 дурсгалт газар бүртгэлээ.