m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 09:15
53
Украйны найруулагчид 20 жил хорих ял оноолоо

Украйны найруулагч Олег Сенцов Орост чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн ял сонссон байна. Хойд Кавказын цэргийн шүүх найруулагчийг Крымын хойгийг ОХУ-тай нэгдсэний дараа халдлага үйлдэхэд зэхэж байсан гэм буруутай гэж үзжээ.

Сенцов өөрөө гэм буруугаа хүлээгээгүй байгаа ч түүний хэргийг улс төрийн, зохион байгуулалттай хэрэг гэж нэрлээд байна. Сенцовоос гадна түүний хамсаатан гэгдэх Александр Кольченког шүүх гэм буруутай гэж тогтоож түүнд арван жил хорих ял оноожээ. Сенцовыг суллахыг Украйны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Украйн, Европ, АНУ, ОХУ-ын олон тооны соёл урлагийнхан шаардаж байгаа юм.

Киев хотод орших Оросын элчин сайдын яамны өмнө иргэд найруулагч залууг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал хийж байна. “Олег бол бидний мэдэх чадварлаг найруулагч төдийгүй хүнлэг энэрэнгүй сэтгэлтэн. Тэр өөрт таалагдахгүй байгаа хэн нэг хүнийг алах талаар бодож ч чадахгүй хүн. Тэр бол уран бүтээлч хүн. Тэр өөрийн урлагийн тусламжтайгаар сэнхэрэх боломж чадвартай хүн”гэж найруулагч Олег Фиалко ярьж байна.

Мөрдөн байцаалтын үеэр Сенфов өнгөрсөн жилийн хавар Симферополд хоёр халдлага зохион байгуулсан алан хядах нийгэмлэгийг байгуулсан. Энэ бүлэглэл “Крымын Орос нийгэмлэг” болон “Нэгдсэн Орос” намын бүс нутгийн хэлтсийн байрнуудыг галдсан нь тогтоогдсон юм.  

Х.Уянга