m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 09:24
63
ОХУ-д Википедиаг блоклоно

ОХУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хяналт зохицуулалтын газраас  Википедиаг блоклож байна. Энэ долоо хоногийн мягмар гарагаас эхлэн манай хойд хөршийн интернет хэрэглэгчид Википедиа сайтад орох боломжгүй болох юм байна. Хяталт зохицуулалтын газраас интернет нэвтэрхий толины операторуудаас мансуурагчдад зориулсан хуудсыг блоклохыг шаардсан боловч харамсалтай нь нэг хуудсыг тусад нь блоклох боломжгүй гэсэн хариу авчээ. Ингээд ОХУ-ын талын хүсэлтийг биелүүлэхийн тулд сайтыг бүхэлд нь блоклох сонголт үлджээ.