m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 09:36
79
С.Ням-Очир, Г.Одбаяр нар торгуулийн барилдаан хийнэ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн барилдаан болно. Эрэгтэйчүүдийн жинд С.Ням-Очир, Г.Одбаяр нар барилдсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагдал хүлээсэн. Хэдий тийм ч манай тамирчдад торгуулийн барилдаанд оролцох боломж үлдсэн билээ. 

Торгуулийн барилдаанд олимпийн хүрэл медальт С.Ням-Очир Израйлийн жүдоч Муки Сагитай оноолт таарч байна.  Г.Одбаярын хувьд Унгарын жүдоч Миклос Унгваритай оноолт таарлаа.