m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 09:42
42
Д.Сумъяа хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53 жинд зодоглож байгаа Д.Сумъяа гуравдугаар тойргийн барилдаанд Косовогийн жүдоч Нора Гжаковатай оноолт барилдлаа.

Манай бөх өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы алдарт жүдоч,  Каори Мацүмотой хүч үзэх юм. Өнгөрөгч долдугаар сард болсон "Чингис хаан" гран пригийн эмэгтэйчүүдийн -57кг-ийн жинд Д.Сумъяа, Каори Мацүмото хоёр барилдаж манай бөх илүүрхэж байжээ.