m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 12:07
40
Д.Сумъяа Астанагийн дэвжээнээс анхны медалийг хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 53 жинд зодоглож байгаа Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Катерин Бушемин-Пинардтай барилдаж торгуулийн дүнгээр ялалт байгуулж Астанагийн дэвжээнээс анхны медалийг эх орондоо авчирлаа.  Д.Сумъяагийн хувьд энэ нь дэлхийн аваргаас хүртэж буй анхны  медаль юм.