m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.26 12:34
47
Монгол залууг зодсон БНХАУ-ын иргэнд эрүү үүсгэжээ

Хятад иргэн бусадтай бүлэглэн монгол иргэнийг зодсон хэрэг гарсан билээ. “Шангрила-2” барилгад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа  “КЭЙ-ЭС-ЗЭТ” компанийн ажилтан 43 настай хятад улсын иргэн 28 настай монгол залууг бусадтай бүлэглэн зоджээ.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс БНХАУ-ын иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсан байна. Тус барилга дээр байрлаж, ажиллаж байсан БНХАУ-ын улсын иргэд нь энэ сарын 24-нд хамт ажиллаж байсан монгол ажилчдыг бүлэглэн зодсон, танхайрсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Танхайрч бусдын биед гэмтэл учруулсан гэх БНХАУ-ын иргэнийг буруутай эсэхийг тогтоохоор байцаалт авч эхэлжээ.