m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 00:24
891
"Номин" цэцэрлэгийн бүх тоглоомыг лабораторийн шинжилгээнд хамруулдаг

Хүүхдийн эрүүл мэндтэй тоглож буй тоглоом нь салшгүй холбоотой. Бага насны хүүхдээ юу идэж, ямар тоглоомоор тоглож байгаа бол гэж санаа зовдоггүй эцэг эх гэж үгүй. Монголд хувийн цэцэрлэгүүд олноороо нээгдэж, хүчин чадлаасаа хамаарч хүүхэд сурган хүмүүжүүлж байна.

Тэдний дундаас "Номин" цэцэрлэгт онцлох зүйл олон бий. Хүүхэд тоглоомоор тоглоод зогсохгүй  мэдэрч болох бүх зүйлдээ хүргэж, бие биедээ дамжуулж нааддаг. Тэгвэл хүүхдэд хамгийн ойр байгаа зүйл эрүүл, хүүхдэд ямар нэгэн харшил өгөхгүй байх нь чухал. "Номин" цэцэрлэгийн бүх тоглоом Германаас ирдэг бөгөөд эрүүл ахуй, чанарын баталгааг хангасан байдаг аж. Түүнээс гадна Монголдоо үйл ажиллагаагаараа тэргүүлэгч "Номин холдинг" компанийн лабораториор давхар шинжилгээнд хамрагддаг юм.