m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 00:33
50
О.Ууганбаатар, Ц.Цэрэннадмид, Ц.Мөнхзаяа нар өнөөдөр барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жингийн барилдаан болно. Эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд манай улсаас ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63-д Ц.Цэрэннадмид, Ц.Мөнхзаяа нар барилдана. 

Манай улс одоогийн байдлаар хоёр хүрэл, гурав V, нэг VII байр эзэлсэн дүнгээр долоодугаар байрт бичигдэж байна. Тэмцээний гурав дахь өдрийн барилдаанд МУГТ С.Ням-Очир, ОУХМ Д.Сумъяа нар Дэлхийн аваргын хүрэл медалийг хүртсэн билээ.