m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 01:11
169
Сошиалаар сонин юу байна

Сошиалаар сонин юу байна?

Урьд шөнө ихэнх хүмүүс их л оройтож унтсан болов уу. Учир нь Наймдугаар сарын 27-нд буюу урьд шөнө ангараг гараг дэлхийд ойртож ихэр сар гарна гэх мэдээлэл сошиалаар нэлээдгүй явсан. Ховор сонин тэр тохиолдлыг харчих гэсэн олон хүмүүс "хэзээ гарах бол", "гарсан уу" "гарахгүй юм уу" гэхчлэн нэлээдгүй олон постуудыг үлдээсээр...

Мэдээж сошиал ертөнцийг хамгийн ихээр байлдан дагуулсан мэдээллийн нэг бол Казахстаны Астана хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байгаа Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-аас эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд зодоглож байгаа Д.Сумъяа дэлхийн аваргаас анхны хүрэл медалиа хүртсэн бол, эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир Дэлхийн хос хүрэл медальтан болсонд баяр хүргэж, омогшил дүүрсэн постууд байлаа.

Сошиалд Мөнх нэртэй хүмүүсийн хамгийн ихээр шейрлэсэн мэдээлэл бол энэхүү пост байлаа. "За хөөрхий амьдрах хэцүү болж байгаа юм байна даа" гэсэн тайлбар дор "монголчуудын тал нь үлдэх юм байна", "за гэр бүлээрээ цаазлуулах нь дээ" гэхчлэн наргиа үгээр шоглох комментууд хөвөрсөөр.

Мөн өршөөлийн хуультай холбоотой интернет хэрэглэгчдийн дунд нэгэн явган яриаг ихэд хөгжөөх болсон доорх пост маш олон лайк, шейр дагуулжээ.

Монголд мөхсөн улаан цөөвөр чоно монголын говьд орж ирснийг нь хальсанд буулгажээ гэсэн тайлбартай энэхүү зураг нэлээдгүй шейр, лайк цуглуулсан байна.

Сошиалд тавигдсан хамгийн хөгжөөнтэй пост

Хамгийн аймшигтай бичлэг бол АНУ-д сэтгүүлч бүсгүйг операторынх нь хамт буудан хөнөөсөн хэргийн бичлэг байлаа.  Тус хэргийг WDBJ телевизэд хохирогчидтой хамтран ажиллаж байсан Вестер Флэнаган гэгч үйлдсэн бөгөөд аллага үйлдэж буй бичлэгээ хийж, интернэтээр цацаж амжжээ.