m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 01:15
151
“Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалт болно

АХБ-ны шугамаар хэрэгжүүлж байгаа “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хуримтлалын бүлгийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилготой “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд Blue Sky цогцолборт зохион байгуулах гэж байна. 

Чуулга уулзалтаар хуримтлал үүсгэх боломж, хуримтлалыг өсгөх, удирдах болон ач тусын талаар хэлэлцүүлэх юм. Энэхүү арга хэмжээний үеэр Монголд үйл ажиллагаа явуулж буй хуримтлалын бүлгийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулахаас гадна энэ чиглэлээр олон улсад ажилласан Тайланд, Тайвань улсын туршлагатай зөвлөхүүд Азийн орнуудын туршлагаас хуваалцаж санал зөвлөмж өгөх юм. Хоёр өдрийн турш явагдах уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкуудын төлөөлөл, Хадгаламжийн даатгалын корпораци, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хуримтлалын бүлгийн төлөөлөл, иргэд хамрагдана. 

Хуримтлалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах уг арга хэмжээ нь иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж Санхүүгийн зохицуулах хорооүзэж байгаа аж.