m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 01:21
35
Газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл үргэлжилж байна

Нийслэлийн иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл явагдаж байна. Дөрөвдүгээр ээлжинд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлэх бөгөөд бүртгэл наймдугаар сарын 25-ны өдөр 12 цагаас эхэлсэн бөгөөд 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд  WWW.UMCH.UB.GOV.MNWWW.ULAANBAATAR.MN сайтуудаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар газар өмчлүүлэх журмын дагуу 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болсон, өмнө нь газар өмчилж байгаагүй иргэд хамрагдана. Цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285 тусгай дугаар болон 11 319215, 11 315334 утсаар холбогдож лавлах боломжтой юм байна.