m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 01:41
60
Нийтийн тээврийнхэн зөвшилцөлд хүрчээ

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж үйлчилгээндээ гарахгүй гэдгээ өчигдөр мэдэгдсэн байна. Учир нь “Нийтийн тээврийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем" төслийг хэрэгжүүлж эхлээд нэг сар болж байна.

Төсөл хэрэгжүүлэх явцад нийслэлийн  зорчигч тээврийн үйлчилгээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн  нэгж байгууллагууд 2015 оны наймдугаар сарын 18-ны өдөр хамтарсан албан мэдэгдлээр хүргүүлсэн боловч тодорхой шийдвэр гаргалгүй цаг хугацаа алдаж асуудал хариуцсан төрийн зарим албан тушаалтан, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагууд  эсрэг байр суурь баримталж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаагаас аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа ажиллагсдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж нийгмийн захиалгат үйлчилгээ хүндэрч байна” гэжээ.

Аж ахуйн нэгжүүдийн хүсч байгаа нь нийтийн тээврийн гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Гэтэл хувийн хэвшлийг шахаж өмчийн ялгавар гаргаж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалагийг огцруулах, мөнгө хураагч нарын ажлын байрыг хадгалж, нийгмийн асуудлыг шийдэх, тээврийн гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг шаардлагыг тавьсан байна. 

Харин энэ талаар  нийслэлийн Тээврийн газраас тодруулахад,  нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч зөвшилцөлд хүрсэн. Тэд үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа гэсэн тайлбар өглөө.