m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 03:05
67
Таван настай охиныг галын аюулаас аварчээ

Энэ сарын 26-нд буюу өнгөрөгч шөнийн хугацаанд нийслэл хотод хоёр гал түймрийн дуудлага иржээ. Налайх дүүргийн гуравдугаар хороо, Нарангийн 30 дугаар гудамжинд иргэн М-ийн байшинд гал гарчээ.

Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 14 албан хаагч ажиллаж таван настай охиныг галын аюулаас аварчээ. Мөн  иргэн М түлэгдсэн байсныг дүүргийн түргэн тусламжийн эмнэлэгт хүргэсэн байна.