m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 05:04
80
Алуурчин хохирогчидтой хамт ажилладаг байжээ

Америкийн WDBJ7 телевизийн хоёр ажилтан болох сэтгүүлч бүсгүй Элисон Паркер болон зураглаач Адам Вард нарыг лхагва гарагт Виржиниа мужийн Монета хотын худалдааны төвд хөнөөсөн байна. Зураг авалтын баг шууд эфирт ажиллаж байх мөчид энэ хэрэг гарсан бол алуурчин тэдэнтэй хамт ажилладаг байсан талаар мэдээлж байна. Цагдаа нар шууд гэмт хэрэгтний мөрөөр мөшгиж саатуулах үед автомашин дотроо буудан амиа егүүтгэхийг оролджээ. Түүний машин дэлбэрч, алуурчин өөрөө хүнд шархтай эмнэлэгт хүргэгдээд удалгүй амьсгал хураажээ.

Сэтгүүлч бүсгүйн хувьд түүнийг арьс өнгөөр ялгаварлан харьцдаг байсан талаар твиттер хуудсандаа бичсэн байжээ.

Эрх баригчдын мэдээлж байгаагаар сэтгүүлчдэд халдлага хийсэн этгээд 41 настай Вестер Ли Фланиган гэгч, өнгөрсөн жил тус телевизээс халагдсан болох нь тогтоогджээ. Тэрбээр аллагаа халсанд буулгаж, интернетэд байрлуулж амжжээ. Алуурчин Фланиган өөрийгөө зураглаач залуугаас болж халагдсан гэж үздэг байсан, харин сэтгүүлч бүсгүйн хувьд түүнийг арьс өнгөөр ялгаварлан харьцдаг байсан талаар твиттер хуудсандаа бичсэн байжээ.

“Галт зэвсэг ашигласан хүчирхийллийн тохиолдол АНУ-ын хувьд энгийн үзэгдэл болоод байна ” гэдгийг Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест болсон явдалтай холбоотойгоор тэмдэглэн хэлсэн. Тэрээр Конгресст хэдийгээр сенаторууд болон конгрессийн гишүүд зэвсэг эзэмших тухай иргэний үндсэн эрхийг зөрчилгүйгээр цус урсгахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн хуулийн төслийг хэлэлцэн батлаж болох байсан ч тэгээгүй гэдгийг онцолсон юм. 2007 онд л гэхэд Виржиниагийн Политехникийн их сургуульд Өмнөд Солонгосын оюутан 30 гаруй хүнийг буудан хөнөөсөн. Энэ мужид хүссэн хүн бүр зэвсэг эзэмших боломжтой байдаг юм.

Х.Уянга