m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 05:46
52
Ц.Одонтунгалаг: Ямар ч үндэслэлгүйгээр ажил хаях эрх байхгүй

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хорин аж ахуй нэгж өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гарахгүй хэмээн мэдэгдээд байсан. Учир нь тэд “Нийтийн тээврийн гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Гэтэл хувийн хэвшлийг шахаж өмчийн ялгавар гаргаж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалагийг огцруулах болон мөнгө хураагч нарын ажлын байрыг хадгалж нийгмийн асуудлыг шийдэх, тээврийн гэрээнд өөрчлөлт оруулах” зэрэг шаардлагыг тавьсан юм. Тэгвэл автобус компанийнхан өнөөдөр ажил хаяагүй бөгөөд хуваарийн дагуу үйлчилгээнд гарчээ.

Автобус компанийнхан өнөөдөр ажил хаяагүй

Түүнчлэн Нийслэлийн Тээврийн газар уг асуудалд зөвшилцөлд хүрсэн гэж байгаа. Энэ талаар Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалагаас тодрууллаа.  

Тэрбээр “Хорин аж ахуй нэгж ажил хаяна гэсэн мэдээллийг мэдээлийн сайтуудаас өчигдөр уншлаа. Тэд шинээр хэрэгжиж байгаа смарт картны систем буруу бөгөөд ажилчдын эрх ашиг зөрчигдөж байна гэсэн тайлбарыг өгч яаралтай арга хэмжээ авах шаардлага тавьсан. Шаардлагыг уншихад бодлогын чанартай шаардлага байгаагүй. Зөвхөн ашиг сонирхол, хувь хүн рүү дайрсан буюу өш хонзонгийн хэлбэртэй шаардлага мэт харагдсан. Харин өнөөдрийн байдлаар ажилт хаялт  зарлана хэмээн мэдэгдэж байсан компаниудын ажил хэвийн үргэлжилж байна. Учир нь ажил хаялтааа хойшлуулсан гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээж эдгээр компаниуд ямар ч үндэслэлгүйгээр ажил хаях эрх байхгүй”гэлээ.

Ашиг сонирхол, хувь хүн рүү дайрсан буюу өш хонзонгийн хэлбэртэй шаардлага мэт харагдсан