m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 05:57
101
"I LOVE MONGOLIA ТҮНШЛЭЛ-2015” төсөл 21 аймагт хэрэгжинэ

Монгол Улсын 21 аймгийн ЗДТГ, 21 аймгийн Татварын хэлтэс, “I love Mongolia Түншлэл-2015” төслийн баг болон Эрүүл мэнд, спортын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, НҮБ-ын ЮНЕСКО Монгол, Соёлын өвийн төв хамтран “I LOVE MONGOLIA ТҮНШЛЭЛ-2015” төслийг улс даяар хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч татвар төлөгчдийг дэмжих, сурталчилах, орон нутгийн хүүхдүүд, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг ард олонд сурталчилан таниулах, соёлын өвд бүртгэх, Юнескогийн соёлын өвд бүртгүүлэх, Монгол Улсын ховор эрдэнэсийн санд бүртгэх, Соёл урлагийн санд архивлан бичлэг хийж авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилготой ажээ.

Төслийн баг  21 аймагт 30 өдрийн турш зохион байгуулагдах арга хэмжээ, үйл явдал, мэдээ мэдээлэл, иргэдийн оролцоо, бүтээн байгуулалттай танилцах бөгөөд 100 сэтгүүлч болж буй үйл явдалыг газар дээрээс нь сурвалжлан 13 хэлээр телевиз, радио, өдөр тутмын сонин, сэтгүүл, веб сайт, фэйсбүүк, твиттер зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийт дэлхий дахинд хүргэх юм байна.

“I LOVE MONGOLIA ТҮНШЛЭЛ-2015” төслийг улс даяар хэрэгжүүлэх гэж байна.

Мэдээллийн хамрах хүрээ нь Монгол Улс болон дэлхий даяар тархан суугаа монголчуудын интернет орчин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үзэгч, сонсогч, уншигч бүрт хүрэх ажээ. Төслийн баг 2015 оны есдүгээр сарын 2-ноос аравдугаар сарын 1-ны өдөр хүртэл ажиллах бөгөөд хамгийн эхний  аймаг нь Хэнтий  юм. Нийтдээ 100 сэтгүүлч, 21 аймгийн 330 сумын 105 орчим иргэд төслийн багт багтаж байгаа бөгөөд 30 өдрийн турш Монгол орныг нар зөв тойрон аялах юм.