m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 08:11
43
Увс аймгийн багш нарын бага хурал Улаангом суманд эхэллээ

“Боловсролын Шинэчлэл-Хүүхдийн хөгжил” аймгийн багш нарын бага хурал Улаангом суманд эхэллээ.

Уг хуралд ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, дунд ангийн сургалтын менежер, дунд ангийн багш, бага ангийн багш, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, цэцэрлэгийн багш, ном бүтээх уралдааны шагналтан нийт 250 хүн оролцож байна. Бага хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн зорилтын биелэлт, үр дүнг хэлэлцэж, 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн зорилтыг баталлаа.


Мөн Азийн хөгжлийн банкны төслөөр Увс аймгийн бүх сумдын цэцэрлэгүүдэд тоглоом гардуулан өглөө. 

 


"Ном хөтөлбөр”-ийн хүрээнд Засаг дарга Д.Цэндсүрэнгийн санаачлагаар зохион байгуулсан "Ном бүтээх” уралдаанд амжилттай оролцож бүтээлээ хэвлүүлсэн 20 эцэг эх, 20 сурагч, 20 багшийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.