m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 08:20
38
"Баян-Өлгий 2015" бага олимп болно

Улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх цаашлаад тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор Эрүүл мэнд, спортын яам,  аймгийн ЗДТГ, Монголын Үндэсний Олимпийн хороо, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл хамтран анх удаа "Баян-Өлгий-2015" бага олимпийг есдүгээр сарын 11-15-ны хооронд зохион байгуулахаар боллоо.

Энэ үеэр үндэсний бөхийн барилдаан, сур харвааны уралдаан,  жудо, бокс, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам,  есөн хоргол зэрэг биеийн тамир спортын 11 төрлөөр уралдаан тэмцээн  зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг олимпод бүх сум, багийн 1000 гаруй тамирчид оролцохоор төлөвлөж байна.