m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 08:29
44
Сайдуудаа бус дэд сайдаа томилохыг илүүд үзлээ

Шийдлийн Засгийн газар зургаан сайдыг огцруулж, дараагийн сайд нарыг томилох хугацааг аравдугаар сарын 1 гэж зарлаад буй. Энэ хугацаанд яамдыг өөр сайдуудад хариуцуулан үлдээсэн. Сайдаа томилоогүй ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар дэд сайд нарын асуудлыг хэлэлцээд  эхэлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар дэд сайдын суудалд доорх хүмүүсийн нэр яригдаж байгаа гэнэ. 

 Аж үйлдвэрийн дэд сайдад “Бурхан Халдун” группийн захирал  Н.Мөнхдаш

 Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайдад  ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг

 Гадаад Харилцааны дэд сайдад  АН-ын ҮЗХ-ы гишүүн  О.Магнай

 Эрүүл Мэнд, Спортын дэд сайдад  Эрүүл Мэндийн сайд асан, МАХН-ын ГТ-ийн гишүүн  Н.Удвал

 Уул Уурхайн дэд сайдад МҮАН-ын ЕНБдарга, Монгол Улсын Сайдын ажлын албаны дарга  Б.Цогтгэрэл

 Хүн амын хөгжил, Нийгмийн Хамгааллын дэд сайдад МАХН-ын нарийн бичгийн дарга  Ц.Шаравдорж

 Хүнс, хөдөө Аж Ахуйн дэд  сайдад "Цагаан Шонхор" группын Ерөнхийлөгч Ч.Энхтайван   нарыг нэр дэвшүүлээд байна. Хэрхэхийг ирэх даваа гаригт шийдэх аж.