m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 08:45
60
МУИС-ийн удирдах зөвлөл төлбөр нэмсэн тушаалаа хэвээр үлдээлээ

МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2015 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хурлаар 2015-2016 оны хичээлийн жилд суралцах оюутны сургалтын төлбөрийг хэвээр /2015.06.03-ны өдрийн тушаалд тогтоосноор/ үлдээж, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбар болон Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулиудад элссэн нэгдүгээр түвшний, ЭЕШ-ийн 650-иас дээш оноотой элсэгчдэд зориулсан сургалтын тэтгэлэг /судалбал зохих багц цагийн нийт төлбөрийн 30 хувьтай тэнцэхүйц хэмжээний/ олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн энэ хичээлийн жилийн оюутны дотуур байрны төлбөрыг 1, 3 дугаар байранд 630000төгрөг /жич: бүрэн засвар хийгдсэн/ 2, 5, 6 дугаар байрны төлбөрийг 450000 төгрөг байхаар тус тус шийдвэрлэсэн байна.