m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.27 08:55
108
МУБИС-ийн төлөөлөгчид бүс нутгийн чуулга уулзалтад оролцоод ирлээ

МУБИС-ийн  захирал проф. Д.Мөнхжаргал тэргүүтэй төлөөлөгчид "2015- БНХАУ, Монгол, ОХУ-ын эдийн засгийн  хамтын ажиллагааны  бүс нутгийн чуулга уулзалт"- д оролцоод ирлээ.

"2015 -БНХАУ, Монгол, Оросын Холбооны Улсын эдийн засгийн  хамтын ажиллагааны  бүс нутгийн чуулга уулзалт" Эрээн хотод болж наймдугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургуультай Монгол Улсын Боловсролын Их сургууль “Хятад-Монгол-Орос эдийн засгийн бүтээн байгуулалт” боловсрол, соёл, шинжлэх ухааны хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж уг гэрээг МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, Өвөрмонголын Багшийн их сургуулийн захирал проф.  Юн Гуо Хун нар  үзэглэв.

Чуулга уулзалтад Монголын талаас Боловсрол, Соёл, шинжлэх ухааны Яамны Бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга, МУБИС-ийн захирал проф.Д.Мөнхжаргал, МУБИС-ийн ГХА-ны дарга Н.Дуламжав, МУБИС-ийн НХУС-ийн Хятад хэлний багш Ж.Зулгэрэл нар болон Монголын орон нутгийн багш нарын төлөөлөл  оролцлоо. Энэ үеэр: 

1.  БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургуулийн Эрээн хот дахь Олон улсын дээд сургуульд болон Монгол дунд сургуульд элсэн суралцах  оюутан, сурагчдын тоо хэмжээ, 
2.    Тус хотод суралцаж буй оюутан сурагчдад үзүүлэх урт хугацааны тусламж, дэмжлэг,
3.    Үйлчилгээг сайжруулах,
4.    Сургалтын чанарын түвшинг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг  хэлэлцээрт тусгасан болно.