m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 00:22
124
“Саруул Номин” ХХК-ийн бүтээгдэхүүн 40-50 хувиар хямд

 

Ноос, ноолууран түүхий эдийн анхан шатны үйлдвэрүүдэд ашигладаг  хогт хольц, бохирдол, зунгагийг угааж цэвэрлэх зориулалттай саванг эх орондоо үйлдвэрлэж буй баялаг бүтээгч бол “Саруул Номин” ХХК-ийнхан юм. Тус компанийн бүтээгдэхүүн нь ноос, ноолуур угаах, боловсруулах үйлдвэрүүдийн хувьд анхан шатны болон гүйцэтгэн боловсруулах дамжлагад хэрэглэгддэг хамгийн гол туслах бодис болдог гэнэ.

Байгалийн гаралтай түүхий эд ашиглан гарган авдаг  тул энэхүү шингэн саван нь хүний бие болон байгаль орчинд  сөрөг нөлөөгүй, үл задрах бодис байхгүй гэдгийг лабораторийн шинжилгээгээр нотолжээ. Мөн ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс 40-50 хувийн хэмнэлттэйн дээр үнийн хувьд харьцангуй хямд.

Г.Гангамаа