m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 00:53
59
Монгол Улсын хилийн дээс алхахад 160 ам. доллар гэнэ үү

Ерөнхий сайд Ч. Сайханбилэгийг "Чингис хаан" нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж явах үед манай улсад жуулчлалаар ирж буй гадаадынхныг хилээр нэвтрэхэд 160 долларын үнэтэй сэтгүүл хүчээр зарж байгаа талаар  иргэдээс гомдол ирсэн  байна. Тэр сэтгүүл нь "Access" гэсэн хэдхэн хуудас бүхий ямар ч мэдээлэлгүй, дотор нь хэдэн монополь компаниудын реклам төдийхөн байсан юм. Тус сэтгүүлийг ямар эзэнтэй нь мэдэгдэхгүй "Хүннү Лорд" нэртэй компаниас гаргадаг гэх бөгөөд хэдэн жилийн өмнө суудлын галт тэрэгний тасалбар шаглаж байгаад нэлээдгүй хэл ам дагуулж байсан нь ил болсон байна.

 Гадаадын иргэдийг шантаажилж байсан тэрхүү зөвшөөрөлийг нь Зам тээврийн яам өгсөн төдийгүй хил, гаалийн дарга нар ч холбогдов

Энгийн иргэний нэвтэрч болдоггүй бүсэд сэтгүүл заран гадаадын иргэдийг шантаажилж байсан тэрхүү зөвшөөрөлийг нь Зам тээврийн яам өгсөн төдийгүй хил, гаалийн дарга нар ч холбогдов. Ядахдаа тэр заавар дээрээ англиар ч зөв бичээгүй тourism гэдэг үгийг toursim гээд алдаатай бичсэн төдийгүй "Хэрвээ та гадаадын иргэн бол энэ сэтгүүлийг ямар ч аргаар хамаагүй ав!!" гэсэн зааврыг улаанаар бичжээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын нэрийг барьж энэ сэтгүүл нэртэй луйвраа гадныханд шахаж байсан аж.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү луйварт холбогдсон яамны хоёр газрын даргыг ажлаас нь халж, Хилийн цэргийн болон Нисэх буудлын дарга нарт арга хэмжээ авахыг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргад үүрэг болголоо.