m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 01:01
461
Гүн эмгэнэл илэрхийлье

Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн  Дашдоржийн Цэрэнтогтох аварга бурхны оронд үүрд одлоо. Бөхөө дээдэлдэг монголчуудынхаа дунд "Хар аварга" хэмээн хүндлэн дээдлэгдсэн Д.Цэрэнтогтох аваргын хүнлэг сайхан сэтгэл, монгол эр хүний гүндүүгүй ухаалаг зан чанар олон хүнд үлгэр дууриал болсоор ирсэн.

Дашдоржийн Цэрэнтогтох 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төржээ. Тэрбээр үндэсний бөхөө хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Олон жил монгол түмнээ баярлуулсан, Хөдөлмөрийн баатар, Үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин юм.
Их аварга спортод бие сэтгэлээ зориулж, чөлөөт бөхөөр зуны олимпод хоёр удаа оролцож, 1980 оны Москвагийн олимпод V байр эзэлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа эх орноо төлөөлөн оролцож байв.Ираны Тегеранд 1974 онд болсон Азийн наадамд Монголын анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан гавьяатай нэгэн байв.

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дашдоржийн Цэрэнтогтох аваргын гэр бүл, үр хүүхэд, шавь нар болон хамгийн дотнын бүх хүнд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

"Масс эженси" группийн хамт олон