m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 02:27
114
Эдийн засгийн форумд Д.Зоригт илтгэл тавилаа

Монгол-Японы эдийн засгийн форум  Гадаад хэргийн яаманд болж, Монгол Улсын Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн болон эдийн засаг бизнесийн байгууллагын төлөөллүүд, Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо буюу КЭЙДАНРЭН-ийн гишүүн байгууллагын төлөөллүүд оролцож, “Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, хөрөнгө оруулалтын орчин, Монгол-Японы эдийн засаг, уул уурхай, зам тээврийн салбарын хамтын ажиллагааны боломж”, “Монгол Улсын эрчим хүч, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны боломж” гэсэн хоёр сэдвийн хүрээнд өргөн хүрээтэй мэдээлэл солилцлоо.


Монгол, Японы улс төрийн салбарын хамтын ажиллагаа, итгэлцэл маш өндөр түвшинд байгаа бөгөөд одоо бид эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Иймд манай хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулсан нь маш чухал ач холбогдолтой бөгөөд энэ нь хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн гол баримт бичиг, ололт амжилт болж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд КЭЙДАНРЭН байгууллагын манлайлал маш чухал үүрэгтэй гэж форумд оролцогчид онцлон тэмдэглэж байлаа.
Форумын үеэр Японы хөрөнгө оруулалт, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, дотоодын бүтээгдэхүүнээ Японы болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх талаар ярилцаж, Монгол, Японы хоорондын уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Японы технологийг өргөнөөр нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа монголын талын оролцогч нар илэрхийллээ.
КЭЙДАНРЭН нь 2002 оны тавдугаар сард “Эдийн засгийн нэгдсэн холбоо”, “Японы эдийн засгийн удирдагчдын холбоо” гэсэн салангид үйл ажиллагаа явуулж байсан холбоод нэгдсэнээр эдийн засгийн нэгдсэн холбоо болон байгуулагдсан түүхтэй. Одоо тус холбоо нь нийт 1623 гишүүн компаниас бүрддэг. Үүний дотор Японы дэлхийд нэр хүндтэй 1308 компани, үйлдвэр үйлчилгээний 114 холбоо, орон нутгийн эдийн засгийн 47 холбоо байна.

Монгол Улсын Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож “Монгол Улсын Эрчим хүчний салбарын бодлого, хуулийн шинэчлэлт” сэдвээр мэдээлэл хийж, сонирхсон асуутад хариулт өглөө.


Тэдний төлөөлөл болж энэ удаа Монгол-Японы эдийн засгийн форумд оролцохоор ирсэн 30 гаруй компаний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хэмжээ нь Сингапурын бүтэн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх бөгөөд Монгол Улсын 60 жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээнд байгаа нь эрх биш анхаарал татаж байна.
Монгол-Японы эдийн засгийн форумд Монгол Улсын Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож “Монгол Улсын Эрчим хүчний салбарын бодлого, хуулийн шинэчлэлт” сэдвээр мэдээлэл хийж, сонирхсон асуутад хариулт өглөө. Ардчилал, зах зээлд шилжиж эхэлж байсан хүнд хэцүү цаг үед хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж, ДЦС-4-ийн техник, технологийг шинэчлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг тэрээр онцлон тэмдэглээд Монгол Улсын Эрчим хүчний салбарын хөгжлийг урагшлуулахад түлхэц болох томоохон төсөл хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцож, хөрөнгө оруулалт хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Дашрамд дурдахад Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Япон улс эхний аравт ч багтахгүй байгаа бөгөөд энэ удаагийн форум үүнийг урагш хөдөлгөхөд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байгаагаа монголын талын оролцогчид илэрхийлж байлаа.