m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 02:38
76
О.Магнай: Дэд сайдын асуудлаар надад мэдсэн зүйл алга

ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг мэдэхгүй хүн гэж үгүй.  Шударга, үзэл бодолдоо үнэнч гэдгийг түүний үйлдэл харуулдаг. Тэрбээр ШӨХТГ-ын дарга байхдаа Засгийн газар МАН-тай хамтран ажиллах болоход шууд ажлаа өгсөн. Учир нь үзэл бодол өөр У.Хүрэлсүхийн удирдлаган дор ажиллахгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Түүнчлэн ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болоод удаагүй байхдаа МАН-тай нам нь хамтран ажиллах болоход мөн л ажлаа өгч байсан юм. "ДОХ-той гэдгийг нь мэдсээр байж бэлгэвчгүй хавьталд орж буй хүмүүстэй би хамтрахгүй" гэж тэр хэлж байсан нь олны дунд шуугиан тарьсан. 

Харин сүүлийн үед түүнийг Гадаад хэргийн дэд сайдад томилох тухай яриа гарлаа. О.Магнайтай холбогдож энэ талаар тодруулахад "Одоогоор надад мэдсэн зүйл алга" гэв.